М.Ганхүлэг: Салбарынхаа асуудлыг чухлаас нь эрэмбэлж ажиллана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 11 сарын 08

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар томилогдсон М.Ганхүлэг ажилдаа оржээ. 

Тэрбээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Судалгаа хөгжлийн төв, Хөдөө аж ахуйг дэмжих сан, Хөдөө аж ахуйн “Халхгол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаанд ажиллаж, ажилтан албан хаагчидтай уулзсан байна. 

Дэд сайд М.Ганхүлэг яамны харьяа эдгээр байгууллагуудын хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тулгамдсан асуудал, шийдвэрлэх боломжийн талаар санал солилцсон бөгөөд цаашид хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөгөө танилцуулсан ба Мах, махан бүтээгдэхүүн экспортлох “Мал эмнэлгийн хорио цээрийн дэглэм бүхий эрүүл бүс” байгуулах яамны гол бодлого, зорилтод түлхүү төвлөрөн ажиллах, Хөдөө аж ахуйн салбарт ажиллах залуусын оролцоог нэмэгдүүлэх, хүний нөөцийг бүрдүүлэх талаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн салбарын инновац, шинэ санаа, бүтээлийг дэмжих, Хөдөө аж ахуйн цахим шилжилтэд анхаарч ажиллана хэмээн танилцуулжээ. 
 


 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(66.181.191.213) 2022 оны 11 сарын 08

0  |  0
Top