Дарханы "Төмөрлөгийн үйлдвэр”-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна     

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 11 сарын 08

Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК бол манай улсын гангийн томоохон үйлдвэрлэгч юм. Тус үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж, төлөвлөгөөгөө биелүүлж эхэлсэн талаар үйлдвэрийн Олон нийттэй харилцах албанаас дараах мэдээллийг ирүүлсэн байна.


“Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ хэрэгжиж байх үед концесс эзэмшигчид үйлдвэрийн техник технологи, машин механизмд засвар үйлчилгээ хийгээгүй, сэлбэг хэрэгсэл, бараа материалын татан авалтыг зогсоосон байсан учраас үйлдвэрлэлийн хэвийн ажиллах үйл явц алдагдаж эхлээд байсан юм.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр төр буцаан авч удирдлага менежментийг шинэчилснээр үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн горимдоо шилжиж эхлээд байна. Тус үйлдвэрт өнөөдрийн байдлаар 1536 ажиллагсад ажиллаж байгаагийн 49 хувь гангийн үйлдвэрт,  51 хувь нь уурхайд ажиллаж байна.

Дарханы "Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК нь  жилдээ 30 мянга гаруй тонн ган цувимал бүтээгдээхүүн, 2.5 сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлдэг.  Өнгөрсөн аравдугаар байдлаар 18 мянга орчим тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бол энэ сард 3000 тн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна.

Өнгөрөгч сард Гангийн үйлдвэр болон Төмөртолгойн уурхайн төлөвлөгөө биелсэнтэй холбогдуулж төлөвлөгөөний биелэлтийн урамшууллыг цалингийн 8-20 хувиар тооцож олгохыг үйлдвэрийн удирдлага, менежментийн багаас шийдвэрлэж, компанийн ажилтнуудад олгожээ.

Тус үйлдвэрийн удирдлага, менежментийн багаас бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх бодлого барин ажиллаж байна. Энэ хүрээнд  2023 оны борлуулалтынхаа хэлцлийг  “Эрдэнэт” ТӨҮГ-тай хийж ирэх онд тус ТӨҮГ-т 60 орчим тэрбум төгрөгийн үнэ бүхий  ган бүтээгдэхүүн нийлүүлэхээр харилцан тохиролцлоо. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төмарлөгийн ажилтан(66.181.161.118) 2022 оны 11 сарын 11

Хуцаарай\nЯмар балууных нь хэвийн ажиллаад байгаан

0  |  0
зочин(103.229.121.224) 2022 оны 11 сарын 11

Худлаа шаагаад унах юм. Харин ч сайн ажиилаж байсаныг төр аваад самарч самарч одоо ч учрыг нь олохгүй ажиллуулж чадахгүйй байгаа биздээ

1  |  0
Top