Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р багт байх “Тэс Петролиум” ХХК-ийн 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав өнөө өглөө 09:00 цаг өнгөрч байхад шатаж, гал гарсныг унтраахаар ажиллаж байна.
Гал ажилчдын ээлж солилцох үед гарсан бөгөөд тухайн үед байсан гурван хүний нэгийг олж, эмнэлэгт хүргэсэн ч амьсгал хураажээ. Бусад хоёр хүн олдоогүй байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа ч гал унтраахад 3000 тонн хөөс шаардлагатай болж, хүндрэл гарсан учир Улаанбаатар хот болон Орхон аймгаас нэмэлт хүч дайчилж байгаа аж.
Гал айл өрх рүү орох магадлал харьцангуй бага ч эрсдэлээс сэргийлж, ойролцоох айлуудыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Сэтгэгдэл ( 3 )
Хөөс дутдаг өрөвдмөөр юм бэ. Хүний алтан амь шүү дээ.
Хэцүү юмаа. Яагаад гал гарах болов, шалтгаан бгаадаа. Ард иргэдээ сонор сэрэмжтэй, хариуцлагатай ажиллах хэрэгтэй
Хүнд хэцүү зүйл тохиолдож ээ. Амь насаа алдсан хүний гэр бүлд мэдээж хамгийн хэцүү байгаа. Харамсалтай байна.