Б.Азжаргал: Шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа тул иргэд сандрах шаардлагагүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 12 сарын 01

Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багт өнөөдөр өглөө гарсан галын улмаас нэг хүн нас барж, хоёр хүн шатахууны нөөцийн сав руу дотогш унасан байх магадлалтай гэсэн нөхцөл байдал тогтоогдоод байна. 

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор аймгийн Онцгой комиссоос шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа тул иргэд айж сандрах шаардлагагүй гэдгийг албаныхан хэлж байна. 

Энэ талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Азжаргал "Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс, хойд бүсийн Онцгой байдлын албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Дуудлага өнөөдөр /2022.12.01/ өглөө 09:21 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.

Гал унтраах 54-р анги дуудлага авснаас хойш хоёр минутад очиж ажилласан. Шатахуун түгээх станцын 2000 тонны нөөцийн сав дэлбэрсэн. Сав нь дотроо 650 орчим литр шатахуунтай байсан.

Онолын хувьд шатахуунтай сав 10-12 цагийн дараа шатаж дуусна. Үүнийг унтраах боломжгүй. Нэг аймгийн хүчин чадал дийлэхгүй учир өнөөдөр өглөө аймгийн Онцгой байдлын газраас шуурхай арга хэмжээ авч, Сэлэнгэ, Орхон аймгийн гал унтраах ангиас нэмэлт хүч дуудсан. Одоо Улаанбаатар хотоос галын хөөстэй авто амшинууд ирж байгаа. Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумаас усны 60 тонны нөөцийн вагон ирж, гал унтраах машинуудын усыг цэнэглэсэн.

Одоо шатаж байгаа нөөцийн савтай зэргэлдээ тус бүр нь 400 тоннын багтаамжтай 6 сав байгаа. Эдгээр савууд руу галыг тархаахгүй байх арга хэмжээг авч тухайн савууд дээр халалт үүсэхээс сэргийлэн, хөргөлт хийж байна.

Дарханы бүх усан хангамж бүхий байгууллагуудыг татан оролцуулж байна. Галын бүсэд 27 гал унтраах, ус тээвэрлэх машин, техник ажиллаж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор иргэд ямар нэг байдлаар сандрах шаардлагагүй. Гал айлын суурьшлийн бүсрүү тархахгүй байх нөхцөл байдлыг ханган ажиллаж байна.

Өглөө аймгийн БШУГ-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн үдээс хойшхи хичээл болон 13 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хязгаарласан. Тухайн сургууль, цэцэрлэгүүд маргаашаас хэвийн ажиллана.

Гал гарсан шатахуун түгээх станц орчмын авто замыг түр хязгаарлан, аврах, гал унтраах авто машинуудын ус тээвэрлэх үйл ажиллагааг саадгүй явуулах арга хамжээг авсан" гэлээ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.117.81) 2022 оны 12 сарын 03

Аймгуудын онцгой байдлын газар тухайн аймагтаа бгаа ШТС- уудын багтаамжийг тооцоолж тоног төхөөөрөмжөө бэлэн байлгамаар юм бна. Шатамхай бодисууд нэг гал гарвал унтрахгүй дуустал асах нь тодорхой тул ойр хавийг нь хамгаалах л чухал.

0  |  0
ард(192.82.85.215) 2022 оны 12 сарын 02

Улсын хэдий хэрийн хэмжээний хөрөнгө шатаж үгүй болж ямар хүмүүс амь насаараа хохирсон талаар тодорхой мэдээлэл гарахгүй байна.

0  |  0
Авилгач азжаргал (66.181.185.107) 2022 оны 12 сарын 02

Тэндрээс 10% авдаг аззжаргал

0  |  0
МАН тар (66.181.185.107) 2022 оны 12 сарын 02

Махан толгой авилгач азжаргал аа хаа сайгүй клонк бариулдаг зөвшөөрөл өгдөг байж шаахгүй шүү чи махан толгойтооо

0  |  0
Равдан(203.91.115.49) 2022 оны 12 сарын 01

Шатахуун хулгайлж байгаад дотор нь тамхи асаасан юм уу

1  |  2
Top