Г.Цэнгэлхүү авто спортын ХЭТ БАРТААТ замын дэлхийн аварга боллоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 12 сарын 09

Мэдээлэл, шуурай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын /101,105/ хэлтсийн ерөнхий зохицуулагч, дэд хурандаа Г.Цэнгэлхүү авто спортын хэт бартаат замын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Малайз улсын тамирчин, дэлхийн 9 удаагийн аварга А Жоогийн урилгаар хамтран оролцож, дэлхийн аварга боллоо.

Малайз улсад өнгөрөгч арваннэгдүгээр сарын 28-аас энэ сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулагдсан 25 дахь удаагийн тус тэмцээнд 40 баг оролцсон байна.

Дэд хурандаа Г.Цэнгэлхүү нь 2014 оноос хойш хэт бартаат замын авто спортоор хичээллэж, 2017 онд “Tarantula” 4×4 хэт бартаат замын авто спортын тэмцээнээс мөнгө, 2019 онд Монголын бартаат замын авто спортын холбооноос зохион байгуулсан “Шонхор” challenge 4×4 хэт бартаат замын авто спортын тэмцээнд аваргалж, 2019 оны Монголын бартаат замын авто спортын холбооны “Мазаалай” Сhallenge 4×4 хэт бартаат замын авто спортын тэмцээнд амжилттай оролцож байсан.

Гал унтраах техникийн олон төрөлт спортын болон Авто спортын мастeр цолтой алба хаагч юм.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top