Төрөх эхчүүдийг тохуурхсан сувилагчдыг ажлаас нь халжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 12

АНУ-ын Эмори их сургуулийн дэргэдэх эмнэлгийн захиргаа төрөх эхчүүдийг тохуурхаж, “TikTok”-т дүрс бичлэг оруулж байсан сувилагчдыг ажлаас нь чөлөөлсөн мэдэгдэл хүргүүлжээ.

Дүрс бичлэгт сувилагч нар төрөх эхчүүдийн ямар үйлдэл тэднийг дургүйг хүргэдэг тухай ярилцжээ. Нэг сувилагч нь “Тэвэрсэн хүүхдийнхээ жинг асуухад миний дургүй хүрдэг” гэх мэтчилэн ярьдаг байна. Олон нийтийн сүлжээний хэрэглэгчид эмнэлгийн ажилтнуудын ёс зүйгүй энэ үйлдэлд дургүйцлээ илэрхийлжээ.

Дуулиант дүрс бичлэг цацагдсаны дараа эмнэлгийн захиргаа мэдэгдэл гаргаж, ёс зүйгүй үйлдэл гаргасан ажилтнуудад хариуцлага тооцсон тухай онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top