Өнгөрсөн шөнө цаг агаарын нөхцөл байдлын улмаас цасанд суусан дуудлага мэдээлэл Багануурт-3, Багахангай-1, Төв аймагт-2 бүртгэгдэж, алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэлээ.
Тухайлбал, Төв аймаг Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Өвөржанчивлангийн ойролцоо 100 иргэн тээвэрлэсэн 2 автобус цасанд суусан гэх дуудлага мэдээллийн дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүн ажиллалаа.
Мөн Багануур дүүргийн 2-р хороо Нарийны ам хэмээх газарт их хэмжээний цас орж, халтиргаа гулгаа үүссэн нөхцөл байдалтай байна. Портер болон приус-30 маркын автомашинуудын шатахуун дууссан, цасанд суусан, нялх хүүхэдтэй явж байна гэсэн дуудлагыг 17:50 цагт ирүүлснээр Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүн очиход 22-48 насны 3 том хүн, 0-13 насны 5 хүүхэд осголтын байдалтай байсныг аюулгүй газар руу шуурхай тээвэрлэн амь насыг нь авран хамгааллаа.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Иргэд та бүхэн онцын шаардлагагүй тохиолдолд холын замд зорчихгүй, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )