Автомашин нь цасанд суусан 1226 хүний амь насыг авран хамгааллаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 12 сарын 16

Он гарсаар голын ус болон цасанд суусан, боогдсон 136 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу  алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 1226 иргэний амь насыг аварч, 220 мал, 414 тээврийн хэрэгслийг татан гаргалаа.

Иймд машин техник цасанд суух, боогдох, иргэд төөрөх зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг тогтмол сонсох,
  • Хол, ойрын замд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, шатахууны нөөцтэй явах,
  • Өөрийн болоод гэр бүлийн аюулгүй байдлыг хангах,

Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа анхааруулга, сэрэмжлүүлгийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top