ОБЕГ | Гамшгийн үед ашиглах түр орон байрыг жишиг байдлаар тохижууллаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 12 сарын 20

Газар хөдлөлтийн гамшгийн үед иргэдийн аюулгүй байдлыг ханган байрлуулах зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газраас “Түр байраар ашиглах сургуулийн спорт заалыг жишиг байдлаар тохижуулах төсөл”-ийг хэрэгжүүлэн НҮБ-ын Монгол дахь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 75 дугаар сургуульд болзошгүй гамшгийн үед ашиглах 100 хөнжил, 100 гудас, 100 эвхдэг ор, 100 хоолны хэрэгслийн багцыг хүлээлгэн өгч, бэлэн байдлын нөөцийг бүрдүүллээ.

Гамшигт нэрвэгдсэн иргэдийг түр орон байраар хангах нөхцлийг бүрдүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1511 дүгээр захирамжаар гамшгийн үед түр орон байраар ашиглах сургууль, цэцэрлэгийн байр, спорт заал, зочид буудал, амралт, аялал жуулчлалын 344 барилгыг томилгоожуулсан.

Цаашид шинээр барих сургуулийн барилгыг гамшигт тэсвэртэй барилгын зураг төслийн дагуу төлөвлөн, жилд 18 түр орон байрыг шаардлагатай материал, хэрэгслээр хангаж тохижуулах хөрөнгийг жил бүрийн төсөвт суулгахаар төлөвлөн ажиллаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top