ӨНӨӨДӨР: “Тал нутгийн мөсөн шоу”-ны талаар мэдээлнэ

Б.Түшиг | Zindaa.mn
2023 оны 01 сарын 25

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2023.01.25)


09:00 цагт "Цахим орчинд хүний эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” хэлэлцүүлэг "BlueSky" зочид буудлын Топаз танхимд болно. Утас: 88117044

09:00 цагт ХЭҮК-оос “Хоригдлын хөдөлмөрийн нөхцөл байдлыг тодорхойлох судалгаа”-г танилцуулна. Уулзалтад ХЭҮК, ШШЕГ болон хууль сахиулах байгууллагын удирдлага, ОУХБ, “Ардчилал судлалын хүрээлэн” ТББ, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн удирдлага, төлөөлөл оролцоно. Утас: 99028438

10:00 цагт “Пума империал” зочид буудалд “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хууль"-ийн талаар нээлттэй хэлэлцүүлэг болно.

11:00 цагт АТГ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурал тус газрын "Олон нийтийн төв"-д болно. Утас: 80750912

11:00 цагт МҮОХ-ны байранд энэ сарын 27-28-нд “Степпе арена”-д болох “Тал нутгийн мөсөн шоу”-ны талаар мэдээлнэ. Утас: 91003472, 89003472

15:00 цагт “Холидэй Инн” зочид буудалд “Бодлогод залуусын хяналт” ТББ-аас иргэний нийгэм, төр, олон улсын байгууллагуудын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар “Бодлогын түвшинд хамтран ажиллацгаая” олон талт, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 86111985, 88061346

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top