Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2023.01.26)
10:00 цагт: Нээлттэй Нийгэм форумын хурлын танхимд “Глоб интернэшнл” төвөөс "ИРГЭДИЙН МЭДЭХ ЭРХ ХАНГАГДАЖ БАЙНА УУ?" хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт ЦХХЯ, АТГ, ХЭҮК, “Монголын Эмнест интернэшнл” зэрэг төр, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцоно. Утас: 9917-0361, 9990-2582.
11:00 цагт: ХӨСҮТ-д томуу өвчлөлийн нөхцөл байдал, дархлаажуулалтын хувь, ЕБС-иудын хичээл эхлэхтэй холбогдуулсан зөвлөмж, ковидын нөхцөл байдал, БНХАУ-ын хил нээгдсэнтэй холбоотой зорчих хөдөлгөөнд анхаарах зүйлсийн талаар мэдээлнэ Утас: 8964-7777.
11:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд Монгол Улсын Үндсэн хуульт байгууллагад халдаж буй талаар иргэд болон “Урбан” иргэдийн форум “No double standard”-аас мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Зайсан дахь Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд Монголын Байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ)-өөс агаарын бохирдлын талаар байгаль орчин, экологийн шинжээч, эрдэмтэн, мэргэжилтнүүд оролцсон нээлтэй хэлэлцүүлэг болно. Утас: 8080-4244.
Сэтгэгдэл ( 0 )