ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 24

Өнөөдөр 2023.03.24. Билгийн тооллын 3. Монгол эх оронд маань нар 06 цаг 48 минутад мандлаа. 19 цаг 09 минутад жаргана.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө -6 хэм, шөнөдөө -20 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Дэлхийн сүрьеэ өвчинтэй тэмцэх өдөр. Угандад өнөөдөр Мод тарих үндэсний өдөр бол Аргентинд Хууль, шударга ёсны өдөр юм.

Өнөөдөр Америкийн жүжигчин Рональд Ли Эрми, Питер Жейкобсон, Лара Флинн Бойл, Жим Парсонс, Жессика Честейн, Английн жүжигчин Патрик Малахайд, Францын жүжигчин Жан-Кристоф Буве, Испанийн жүжигчин Мария Вальверде зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1955 оны энэ өдөр БНХАУ-ын Төмөр замын яам Жинин-Улаанбаатарыг холбосон төмөр зам болон ЗХУ, БНМАУ-ын олон улсын шууд ачаа тээвэр ашиглалтад ороход бэлэн болжээ. Хятадын төмөр зам ачаа тээвэр зохицуулах комисс байгуулж, мэргэжлийн хяналт шалгалт хийх хоблогдох нэгж байгууллагын бэлтгэл ажлыг гүйцэтгэн, мөн жилдээ багтаан олон улсын ачаа тээвэрлэлт ашиглалтад орох тухай баталгаа өгсөн байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1934 оны энэ өдөр АНУ-ын Конгресс Филиппин улсыг автономит эрхтэй болгожээ.

1965 оны энэ өдөр Сансрын "Рейнжер 9" хөлгийн нислэгийг телевизээр шууд дамжуулав.

2003 оны энэ өдөр Арабын лигийн орнуудын хуралдаанаар Иракт явуулж байгаа АНУ, Их Британийн цэргийн ажиллагааг хууль бус гэж үзжээ.

2008 оны энэ өдөр Бутан улс ардчилсан засаглалтай болж, түүхэндээ анх удаа парламентын сонгууль зохион байгуулав.

Өнөөдөр үс засуулвал Эд мал баялаг төгөлдөр болно.

Эл өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Харин ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай. Дашнямтай өдөр.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top