ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 29

Өнөөдөр 2023.03.29. Билгийн тооллын 8. Монгол эх оронд маань нар 06 цаг 38 минутад мандлаа. 19 цаг 17 минутад жаргана.

Өнөөдөр ОХУ-д Хуулийн мэргэжилтнүүдийн өдөр бол Хятад, Тайваньд Залуусын өдөр, Чилид Залуу дайчдын өдөр.

Энэ өдөр Португалын хөлбөмбөгч Руй Кошта, Нидерландын хөлбөмбөгч, дасгалжуулагч Марк Овермарс, Олимп, дэлхийн аварга Оросын өндрийн харайгч Иван Ухов, Францын хөлбөмбөгч Димитри Паей, Нголо Канте зэрэг алдартнууд төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдлууд:

1981 оны энэ өдөр Дэлхийн 101 дэх, Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаа эх дэлхийдээ буцаж иржээ. Түүнийг монгол заншлаар сүү, хадаг барин угтаж байв.

1994 оны энэ өдөр Хятад, Монгол, Орос гурван улсын бүс нутгийн байгаль хамгаалах хамтын гэрээнд Улаанбаатар хотноо гарын үсэг зуржээ.

2006 оны энэ өдөр БНХАУ-ын Хөлөнбуйр муж “гарц” нэртэй стратегийн бодлого хэрэгжүүлж, 60 сая гаруй юанийн хөрөнгө оруулалт хийснээр Монгол Улсад бүтээгдэхүүн нийлүүлэлт нь 87 хувиас дээш хувьд хүрдэг төмрийн хоёр том уурхайн эрхийг эзэмших болов.

2013 оны энэ өдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Цаатан иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх талаар зарлиг гаргажээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд:

1974 оны энэ өдөр АНУ-ын Сансар судлалын агентлагийн хөөргөсөн “Маринер 10” хөлөг Буд гарагийн тойрог замд нэвтэрсэн анхны хөлөг болжээ.

1990 оны энэ өдөр Чехословакийн ардын их хурал хуралдаж, Коммунизм бүрэн нуран унаж, засаглалаа задлан бутаргахаар болжээ.

2002 оны энэ өдөр Израиль, Палестины хооронд хүчтэй тулаан өрнөжээ. Энэ нь 1967 оноос хойших хамгийн том тулаан болсон юм.

2014 оны энэ өдөр Англи, Уэльст ижил хүйстний гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрчээ.

2017 оны энэ өдөр Их Британи улс Европын зүйл заалтын 50 дугаар хэсгийн дагуу Брекситээс гарах ажиллагаа албан ёсоор эхэлсэн юм.

Өнөөдөр үс засуулвал Нас уртасна.

Эл өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Энэ өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү, сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Харин нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай. Балжиннямтай өдөр.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.       

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top