И-Баримт апп-ны хуучин хувилбарыг 3-р сарын 30-наас хаах болсныг мэдэгдлээ

З.Энхлэн | Zindaa.mn
2026 оны 01 сарын 29

 

Цахим төлбөрийн баримтын ebarimt системийг шинэчлэх ажлын хүрээнд хуучин ашиглаж байсан ПОС 2.0 хувилбарыг 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хаахаар болсныг хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэж байжээ.

Гэвч иргэд хэрэглэж сурсан хуучин хувилбараа ашиглан, шинийг татах идэвх хангалтгүй байсан бололтой.
Хэрэглэгчдээс ирүүлсэн хүсэлт болон бодит нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр ПОС 2.0 хувилбарыг хаах хугацааг 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хойшлуулсан байна. Энэ хугацааг дахин сунгах боломжгүй тул ибаримт апп-ны шинэ хувилбарыг татан хэрэглэхийг Татварын ерөнхий газраас өнөөдөр мэдэгдэв. 

Шинэ хувилбар нь өмнөх системийн бүх давуу талыг хадгалсан бөгөөд илүү хүртээмжтэй, аюулгүй, хэрэглэхэд хялбар байдлаар хөгжүүлжээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Саранцэцэг(59.153.114.85) 2026 оны 01 сарын 30

Яаж татах вэ мэдэхгүй ш дээ хуучнаар нь байлгаж болдоггүй юм уу

0  |  0
Ш.Батзоригт(66.181.180.240) 2026 оны 01 сарын 31

Шинэ апп гацаад хий эргэлдээд бна.хаана хандах вэ.131313 утасаа харилцан ойлголцох хэмжээнд болгооч тэнэг юм тавьчихаад хүн уймаруулаад байх юм.

2  |  0
Н.Цэндаюуш(103.10.21.29) 2026 оны 01 сарын 29

баярлалаа ажилийн амжилт хүсье

0  |  0
Ундрах(103.229.120.226) 2026 оны 01 сарын 29

Iphone 11 дээр татагдахгүй байна. IOS ийг нь ядаж 15 болговол болдоггүй юмуу

0  |  0
Top