
Цахилгааны хязгаарлалтын үед галын аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
- Мэргэжлийн байгууллагаас мэдээлж буй цахилгаан хязгаарлах хугацаа, байршлын мэдээллийг тухай бүр авч, аюулгүй байдлаа хангах
- Цахилгаан тасрах үед ашиглаж байсан хэрэгслүүдийг салгах /ус буцалгагч, индүү, плитка, хөргөгч гэх мэт/
- Гар чийдэн, нөөц зай хураагуур, радио зэргийг бэлэн байлгах
- Ил гал, лаа шүдэнз хэрэглэх үед шатамхай зүйлээс хол, хараа хяналттай ашиглах
- Нам даралтын зуух, шалны халаалалт, хийн халаалтын аюулгүй байдлыг хангаж, цахилгаан бүрэн тогтворжсоны дараа (5–10 минут) ашиглах
- Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настныг хараа хяналтгүй орхихгүй байх
- Цахилгаан шатыг анхаарал болгоомжтой ашиглахыг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )