Боловсролын яам болон БНСУ-ын KOICA олон улсын байгууллагатай хамтран “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төслийг” хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд ШУТИС-ийг түшиглэн байгуулж буй “Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төв”-ийн засвар үйлчилгээ дуусаж, тоног төхөөрөмжийг суурилуулан үйл ажиллагаа эхлүүлэхэд бэлэн болоод байна.
Төв ашиглалтад орсноор боловсролын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтан, албан хаагчдын мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах боломж бүрдэх юм. Түүнчлэн сурагч, тэдний эцэг эх асран хамгаалагч, боловсролын байгууллагын удирдлагууд, багш, эмч нар, сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээнд оролцогч төрийн болон төрийн бус байгууллагуудад зориулсан сургалт, үйл ажиллагааг зохион байгуулах боломж бүрдэнэ.
Нийт 800 м.кв талбай бүхий дараах хэсгүүдтэй. Үүнд:
-Шим тэжээлийн боловсрол олгох танхим
-Хоол үйлдвэрлэлийн ухаалаг танхим
-Эрүүл ахуй, биохимийн суурь лаборатори
-Лекц болон семинарын танхим
-Сүүлийн үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдсан танхимууд нь цахим сургалт зохион байгуулах боломжтой бөгөөд нэг дор 120-160 хүнийг зэрэг сургах боломжтой.


Сэтгэгдэл ( 0 )