"M-Ойл" компани албан ёсны мэдэгдэл гаргалаа

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Өчигдөр цахим орчинд цацагдсан "Нууц материалууд" буюу "Мэхлэгч" нэртэй нэвтрүүлэгт "М-Ойл" компанийн нэрийг удаа дараа дурдан хэт нэг талыг барьсан,бодит байдлыг мушгин гуйвуулсан мэдээлэл түгээснийг няцааж байна.

Увс аймгийн Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.7 км хатуу хучилттай авто замын барилга угсралтын төслийн концесс эзэмшигчээр 2012 оноос Хятад улсын хөрөнгө оруулалттай Шинжиан шинфа ХХК ажиллаж байсан боловч хөрөнгө оруулалтаа шийдэж чадаагүйн улмаас Монгол улсын Засгийн газраас уг гэрээг цуцалж 2016 оноос ОХУ-ын хөрөнгө оруулалттай “Хос Мөнгөн Зам” ХХК шилжүүлсэн байдаг. 2012-2015 онуудад Шинжан шинфа компаний манай компаниас зээлээр авсан дизелийн түлш, замын битумын төлбөр 20 гаруй тэрбум төгрөгт хүрсэн байв.

Тухайн үед бүтээн байгуулалтын ажил нь гацаж 3 жил гаруй зогссон энэ төсөлд М-Ойл групп компанийн зүгээс дээр дурдсан авлагаа буцааж авах зорилгоор нэмэлт хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай бараа материалыг нийлүүлэн замын ажлыг 2019 онд амжилттай дуусгасан болно.

Тус нэвтрүүлэгт хэт нэг талын байр суурийг барьсан, "М-Ойл" компани нь Шинжан шинфа компанид асар их өглөгтэй мэтээр мушгин гуйвуулж тухайн үеийн удирдлагын нэр төрд халдсан улс төржүүлсэн агуулга гаргасанд харамсаж байна.

“Хос Мөнгөн Зам” ХХК болон Шинжиан Шинфа” компанийн хооронд үүссэн аливаа авлага, өглөгийн асуудал нь Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд Компанийн тухай хууль болон Иргэний хуулийн дагуу холбогдох байгууллагаар шийдэгдэх ёстойг албан ёсоор мэдэгдэж байна.

                                       

                                                    М-ОЙЛ ГРУПП ХХК

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.70.44.46) 48 минутын өмнө

Үнэн л юм бол ордны өрөөнөөсөө зугтаахгүйгээр сэтгүүлчтэй нь уулзчихгүй яасын Пунсалмаа гишүүнээ.

0  |  0
Top