
Аймгийн Засаг дарга Н.Энхбат “Түмэн тэмээний баяр” арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Жонбук мужийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч, албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Засаг дарга Н.Энхбат Даланзадгад сум болон Жонбук мужийн хамтын ажиллагаа салбар бүрд өргөжин тэлж, хамтарсан төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаад талархал илэрхийлэв. Цаашид Жонбук мужийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимыг Өмнөговь аймгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим, жижиг, дунд үйлдвэрлэл болон бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллуулах талаар санал солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр боллоо.



Сэтгэгдэл ( 0 )