МБХ | Таваас дээш удаа ипотекийн зээл авсан нэг ч иргэн байхгүй

З.Энхлэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өнгөрсөн долоо хоногт албан ёсны нийгмийн сүлжээнд "Ипотекийн зээлд хамрагдагсдын жагсаалт ил болно. Ипотекийн буюу зорилтот бүлэгт хүрэх нэн хөнгөлөлттэй зээлээр 5 дээш орон сууц авсан 12 мянга гаруй давуу эрх эдэлсэн "иргэд" байгаа гэсэн мэдээлэл бий. Олон нь анхны байрны зээлэндээ 2-3 жил оочерлох" гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл өнөөдөр Монголын банкны холбоо "Ипотекийн зээлээр 5-аас дээш удаа орон сууц худалдан авсан 12,000 иргэн бий" гэх мэдээлэл нь худал болохыг мэдэгдлээ. Тус мэдэгдэлд "Монголбанкны эх үүсвэрээр 2013-2016 оны хооронд 1584 иргэн давхардуулж зээл авсан байна. Таваас дээш удаа ипотекийн хөнгөлөлттэй зээл авсан иргэн огт байхгүй байна" гэдгийг тодотгов.

 

undefined

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top