Гоо сайхны бараа хугацаа нь хэтэрсэн ч, хор болох байсан ч худалдаалагддаг

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 12

Made in korea гэсэн шошготой хуурамч гоо сайхны бүтээгдэхүүн  Хятадын хилээр маш ихээр орж ирдэг байна. Үүнд тавих хяналт гэж байхгүйгээс бид хэрхэн яаж, хохирч байгаагаа мэддэггүй.

Өнөөдөр манайд гоо сайхны бараа хүнсний бүтээгдэхүүнээс ч илүү нийлүүлэлттэй гээд хэлчихэд буруудахгүй л болов уу. Хуурай ширүүн нөхцөл байдлаас болж охид эмэгтэйчүүд маань нүүрний арьсандаа анхаарч, арчлах гэсэн биш бүр ч хордуулж байгаагаа тэр бүр ойлгодоггүй бөгөөд өөрөөр хэлбэл байгалийн гаралтай Солонгос, Япон, Европ гэх мэт дэлхийн хөгжилтэй орнуудын нэрийг барьсан хуурамч гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авч байгаагаа мэддэггүй байна.

Манайд зарагдаж буй ихэнхи гоо сайхны бараа урдаас вагон вагоноороо хайрцаг хайрцгаараа ирдэг. Made in koreа гэсэн шошготой энгэсэг, тосыг хятадад ямар нөхцөл байдалд үйлдвэрлэдгийг зарим хүмүүс мэднэ. Машин угаалгын газар шиг цементэн шалтай, бохир заваан орчинд химийн найрлага, тос, орц, бэлдэцүүдийг шуудай шуудайгаар нь өрчихсөн, найруулан савлаж байсан нь олноо ил болсон билээ. Аяга тавга угаадаг шингэн, нүүрний шингэн саван, тос зэргийг энгийн нэг хятад авгай гэртээ ч найруулж чаддаг гэдэг.

Гоо сайхны бараа нэртэй ийм нэг хор хил дамжин орж ирсээр л аажим аажимаар хордуулсаар л байхад манайд үүнд тавих хяналт гэж алга. УМХГ-ын эрүүл мэндийн хяналтанд био идэвхит химийн бүтээгдэхүүний загвар дээжинд шинжилгээ хийнэ гэснээс биш яг энэ чиглэлийн тусгай байцаагч байдаггүй. Хугацаа нь дууссан гоо сайхны бараа лангуу болгонд худалдаалагдаж байгаа. Манайхан хүнсний бараа авахдаа хугацааг нь харахаас биш гоо сайхны барааг тэр бүр хугацааг нь хараад байлгүй худалдан авдаг. Миний нэгэн танил Сандай Палаза” дэлгүүрийн нэгэн гоо сайхны лангуунаас  clean and clear-ийн шингэн саван тониктой авсан аж. Гэтэл тоникоор нь арчсаны дараа арьс нь улайж, биржийгээд хүн харахын аргагүй болсон гэдэг. Гэтэл тэр тоникийн хугацаа нь дуусаад 6 сар болсон байж. Тэрээр худалдагчд нь энэ тухай хэлэхэд ерөөс авч хэлцээгүй бөгөөд дөнгөж л өчигдөр манайд ирсэн би мэдэхгүй, чиний нүүр угаасаа л ийм байсан гэх мэтээр доромжилсон аж. Тэгээд БЗД-ийн МХГ-ын байцаагчид хандахад манайх хүнсний шалгалт хийх өргөдөлд дарагдсан байна. Ямартай ч өргөдлөө өгөөд яв. 14 хоногийн хугацаанд өргөдлийн хариуг өгөх болно гэжээ. Ингээд өнөө найз маань хохирч  үлдсэнээс гадна түүнийг худалдан авсан хичнээн хүн хохирсныг хэлж мэдэхгүй юм. Энэ тухай найз маань надад сүүлд хэлж байсан билээ.

Ер нь гоо сайхны бүтээгдэхүүнд хүний арьсаар дамжин цусанд орж, улмаар хорт хавдар үүсгэдэг янз бүрийн химийн нэгдэл байдаг аж. Мөн гоо сайхны бүтээгдэхүүний хугацаа хэтэрвэл жинхэнэ хор болж хувирдаг юм. Учир нь тэр олон химийн бодисыг тодорхой хугацаанд нэгтгэж байх бодис алдагдсанаас эссэн тараг шиг болж, урвалд орж, харшилддаг. АНУ гэхэд Европын бусад орнуудын гоо сайхны бүтээгдэхүүнд орохыг хориглосон 108 химийн элементийг ашигладаг байна. Учир нь АНУ гоо сайхны бүтээгдэхүүний борлуулалтаараа нэгт ордог төдийгүй орц найрлагад хориг тавиагүй байдаг гэнэ. Тиймээс ч энэ боломжийг ашиглан бусад орнуудын үйлдвэрлэгч нар АНУ-д үйлдвэрлэлээ явуулах сонирхолтой байдаг аж.

Түүнчлэн цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн гэсэн рекламаар та биднийг хуурдаг гэж байгаа. Ноолуурын найрлагатай учир гарын арьсыг тань уян зөөлөн болгоно гэсэн “Кашмер” нэртэй тоснууд үнэндээ реклам аж. Ноолуурыг торгон зөөлөн гэдгийг хүн бүр мэдэх болохоор энэ далд ухамсрыг нь ашиглан тархи угаах нэг шилдэг арга юм. Үнэндээ тэр ямааны үсийг хандаллаа гээд зөөлрөх ямар ч тусгай бодис ялгахгүй аж. Энэ гайхамшигтай тос (маск, гель, эссенц) танд мөнхийн залуу сайхан, толигор арьсыг бэлэглэнэ, цаг хугацааг одоо та өөрөө удирд, энэ гоё шилэн саванд зөвхөн натурал бүрдэлтэй, хамгийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэдэг гэх мэтээр тархи угаах нь бий. Мөн “Зөвхөн танд зориулав” , “Та үүнийг хэрэглэх гавъяатай” гэх маягийн тэнэг юм хэлнэ. Ихэнх нь арай зальтай байдлаар үзэж “ухаантай” үгнүүдээр халхавч хийдэг. Олон хүн үүнд нь итгэдэгээс гоо сайхны барааны тухай буруу ойлголт түгээмэл байдаг аж.

Рекламчид бидний тархийг хэрхэн эргүүлдэг вэ?

-Эмийн сангаар борлуулах маркетинг

Эмчилгээний найрлагатай учир арьсны асуудлыг эмчилж, үрчлээг арилгана, батга арилгана гэх мэт шошгоор эмийн санд худалдаалах нь үнэндээ ичгүүргүй реклам аж. Зарим нэг эм бэлдмэл энэ процессд нөлөө үзүүлж чадах ч, ямарваа гоо сайхны бүтээгдэхүүнд эм холих хориотой байдаг аж. Мөн бид эмийн санг аюулгүй найдвартай гэж итгэдэг учир тэр далд ухамсарыг ашиглаж буй нь энэ юм.

-Чийгшүүлэгч бодисыг байнга хэрэглэж байх хэрэгтэй?

Чийгшүүлэх үйлчилгээтэй гэх бүтээгдхүүн байнга хэрэглэхэд арьс үрчийхгүй, ядаж л арьс хөгшрөх явц удааширдаг гээд баталчихсан зүйл огт байхгүй. Арьсаа чийгшүүлэх хамгийн сайн арга бол – хангалттай их шингэн ууж байх гэнэ. Арьсны бүх проблем бол организмын дотоод нөхцөл байдал, дотор эрхтэнүүдийн болон бие организмын ерөнхий эрүүл мэндтэй уялдаатай байдаг. Рекламны урхинд ороод зөвхөн чийгшүүлэгч хэрэглээд бусад асуудлаа орхигдуулаад суувал буруу юм. Чийгшүүлэгч бол зөвхөн арьсны одоо байгаа хэмжээг л барисхийх үйлчилгээ үзүүлнэ үү гэхээс сайжруулна гэдэг нь  молиго гэнэ.

Натурал бүтээгдэхүүн

Натурал гээд байгаа бодисыг амьтны ба ургамлын гаралтай бүтээгдхүүнээс ялгаж авдаг. Ямар ч төгс технологи байгалийн гаралтай бүрдлийг бүрэн цэвэрлэж чаддаггүй байна. Ямар ч гоо сайхны бүтээгдхүүн бүрэн натурал байх бололцоогүй. ядаж л муудуулахгүй хадгалахын тулд зайлшгүй химийн бодис ордог тухай дээр дурдсан байгаа.

-Шинжлэх ухааны үг хэллэг

Хүмүүс ерөнхийдөө хоёр хэсэгт хуваагддаг. Нэг хэсэг нь шинжлэх ухааны ямар ч ойлголт байдаггүй учраас шинжлэх ухааны үг хэллэгийг “үзэн яддаг”, нөгөө хэсэг нь мөн л юу ч ойлгохгүй ч ийм үг хэллэгийг бишрэнгүй хүлээж авдаг. Чухам энэ хүмүүсийг татахын тулд л рекламчид шинжлэх ухааны үг хэллэгийг хэрэглэдэг байна. Тэгээд л “протеин”, “липосом”, “коэнзим” гэх мэтээр биднийг булж өгдөг. “Протеин” – уураг (шинжлэх ухааны хэлээр бол гоё сонсогдож байгаа биз?) Коэнзим гэдэг нь ердөө л амин дэм. Байдаг л зүйлүүд байгаа биз, шинэ юм байхгүй.

Харин эхний бүлэгт хамаарагддаг, шинжлэх ухаанд дургүй хүмүүсийг эсрэг аргаар татдаг. Реклам “натурал”, “байгалийн” гэх үгээр дүүрэн байдаг даа? Үүнийгээ батлах гэж “наргил модны самрын хандтай”, зуун настын хандтай гэх мэтээр ярих. Дусал ханд хийснээр чанарын ялгаа гарах уу?

-Шалгалт туршилт хийгдсэн...?

Рекламанд тухайн бараа шалгалтанд амжилттай тэнцсэн, үр дүн нь 90 %, 100%, энэ тоо рекламчид үйлдвэрлэгчдийн ичих булчирхайнаас нь хамаарна биз. Сайн харах юм бол жижгээс жижгээр бичсэн харагддаг: сорилтонд 50 хүн, 20 хүн оролцсон байдаг. Дүрмийн дагуу бичихээс өөр аргагүй учраас л бичиж байгаа нь энэ гэнэ. Бас судалгааны хугацааг харвал хэдхэн долоо хоног, сайндаа л бол 3 сар байх.

Гэтэл энэ бол зүгээр л анхны сорилын дүн шүү дээ. Анхны сорилын зорилго нь – айхтар хор хөнөөлтэй, шууд илрэх дагавар муу үр дүн байна уу гэдгийг л тогтоох. Харин жинхэнэ үр дүнг бол хэдэн мянган хүн дээр олон жилийн турш судалгаа хийж байж л гаргадаг учиртай. Энэ тохиолдолд л тухайн бүтээгдхүүнийг хэрэглэхэд гарах “холын” үр дүн тодордог байна.

Т.Дуламжав

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
k(124.158.71.231) 2025 оны 03 сарын 13

odoo yag haanaas buteegdhuun hudaldaj avah ve

1  |  0
çî÷èí(202.131.227.76) 2025 оны 03 сарын 13

¿¿íèéã ñàéí øàëãàõ õýðýãòýé . Ìîíãîë÷óóä õÿòàäààñ òîì ñàâààð íü îðóóëæ èðýýä ñàâëàæ çàðäàã ãýñýí ìýðãýæëèéí õÿíàëò àðàé æèæèã þìààð îðîëäîîä òîì þìàà îðõèäîã.

1  |  0
Top