Чингис зочид буудалд болж байгаа “нууц” уулзалттай холбоотой мэдээлэл ил болж эхлээд байна. Солонгосын хойгт асуудал хурцдаж, олон улс даяар болгоомжлол давамгайлж байгаа энэ үед ийм нууц маягаар уулзалт болж байгаа тухай мдээлэл байгаа нь яах аргагүй анхаарал татаж байгаа юм. Ямар ч байсан манай улсын ГХЯ-ны газрын дарга БНАСАУ-аас ирсэн төлөөлөгчтэй уулзалт хийж байгаа талаар эх сурвалжууд мэдээлэл гадагшлуулчихлаа. Тус уулзалтад БНАСАУ-аас манай улсад суугаа Элчин сайд оролцож байгаа гэх мэдээлэл байна. Тэгэхээр шинэ Элчин сайд байх магадлалтай юм. Учир нь БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ри Чөл Гван эх орондоо бүрмөсөн буцахаар болсон талаар хоёрдугаар сард мэдээлэл гарч байсан юм. Өнгөрсөн оны сүүлчээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин БНАСАУ-д айлчилж хоёр орны хууль сахиулах байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан гэж нөгөө талаас үзээд байгаа. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг өөрийн улсдаа айлчлуулах талаар ярилцаж буйгаа Элчин сайд ярьж байсан. Энэ засгийн үед Умард Солонгостой харилцах харилцаанд ихээхэн анхаарч байгаа нь харагдаж буй.
Ер нь өнгөрсөн хугацаанд хоёр улсын харилцаа нэлээд нягт нарийн түвшинд явж ирсэн гэхэд болно. Ямартаа л Монгол, Хойд Солонгосын төлөөлөгчдийн хийсэн уулзалтын талаарх нууц материал хоёр жилийн өмнө WikiLeaks сайтад гарч дуулиан дагуулж байхав. Тодруулбал, ГХЯ-ны Ази хариуцсан захирал Ж.Сүхээ эрхэм Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын хойд солонгосын талтай хийсэн зөвлөлдөх уулзалтын ярианы гол сэдвийн талаар АНУ-ын Поалоф гэдэг эрхэмтэй ярилцсан талаарх мэдээлэл байсан юм. Тухайлбал, Хойд солонгосын Гадаад харилцааны яамны орлогч сайд Ким Ёнг Ил Монгол Улсын нэр бүхий эрхмүүдтэй уулзсан уулзалтын үеэр цөмийн зэвсэг болон монголын гадаад харилцааны талаар ярилцсан тухай өгүүлсэн.Энэхүү уулзалтын гар бичмэлийг нөхөр Ж.Сүхээ Поалофтой хуваалцсан гэсэн байдаг. Уулзалтын үеэр хойд солонгосын тал нь АНУ-ыг ямарваа нэгэн байдлаар шүүмжлээгүй бөгөөд БНХАУ болон орос улсыг НҮБ-ын хэлэлцүүлэг дээр Хойд солонгосын эсрэг зөвлөмж гаргах асуудлыг дэмжсэнд гурав дөрвөн удаа шүүмжилсэн гэсэн байдаг.
Дэд сайд Ким хэлэхдээ хойд солонгос нь зэвсэгийн асуудал дээр илүү их анхаарч, хүүхдийн асуудал дээр анхаарал хандуулахгүй байгааг дурдсан бөгөөд одоогийн байдлаар энэ нь зөвхөн өөрсдийгөө хамгаалах ажил гэдгийг тодорхойлсон юм. Монголын тал Хойд солонгос нь цөмийн зэвсэгтэй болсон тохиолдолд Япон, Сири зэрэг улсууд барьцан цөмйн зэвсэгтэй болно гэж үзжээ. Монгол Улсын цөмийн зэвсэггүй орон гэсэн моделийг ашиглах нь зөв гэж зөвлөжээ. Ноён Ким хэлэхдээ дээр дурдсан орнуудыг АНУ нь цөмийн зэвсэгтэй болохыг зөвшөөрөхгүй бөгөөд хойд солонгосын хувьд эв найрамдалтай, цөмийн зэвсэггүй байхыг эрмэлзэж байгаа гэсэн хэмээн өгүүлсэн байдаг. Хойд солонгосын хувьд АНУ-тай хэл амаа ололцон дипломат харилцаагаа сайжруулах нь цөмийн зэвсэггүй болоход чухал нөлөө үзүүлнэ гэжээ. Монголын тал зөвлөхдөө тэдний зүгээс ямарваа нэг өдөөн хатгалга хийхгүй байх нь гол асуудал гэж ойлгуулжээ. Ноён Ким бид болгоомжтой байх нь зүйтэй гэдгээ илэрхийлэв” гэсэн байдаг. Цаашлаад:
АНУ-ын ерөнхийлөгч асан Клинтон хойд солонгос улстай уулзан хоёр сурвалжлагчийг сулласан асуудал нь хойд солонгос болон АНУ хэлэлцээрийн ширээнд суух, ерөнхийлөгч асан Клинтонтой ярилцаж байсан өмнөх ажлууд Буш ерөнхийлөгчийн удирдлаган дор зогсонги байдалд орсон ч гэсэн шинэ ерөнхийлөгч Обама болон төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон болсонтой холбогдуулан Клинтоны нөлөө өсөхийг дурдаад өмнөх хэлэлцээр ийн ширээнд суух ажлыг эхлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Ноён Ким монголчуудыг тус уулзалтыг дэмжихийг хүссэн.
6 талт хэлэлцүүлгийн талаар ноён Ким хатуу байр суурьтай байсан бөгөөд энэхүү уулзалт нь 5-ын эсрэг 1 болсон талаар дурьдсан. Учир нь Орос болон Хятад НҮБ-ын зөвлөмжийг дэмжсэнээр барахгүй бусадтай нийлэн Хойд солонгосын эсрэг шийдвэр гаргасан гэж үзэж байгаа бөгөөд тус 6 талт хэлэлцүүлэг нь яг үнэндээ хойд солонгосын зохион байгуулалтыг нураах үйл ажиллагааны чиглэлтэй байсан учир хойд солонгос зөвхөн АНУ-тай л хэлэлцээрийн ширээнд суухаа мэдэгджээ.
Харин ноён Ким Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хийсэн уулзалтын талаар “Энэхүү уулзалтаар Ноён Ким АНУ-ыг ямарваа нэгэн байдлаар буруушаагаагүй бөгөөд Монголын засгийн газар нь олон улсын түвшинд энэхүү уулзалтыг дэмжвэл ихээхэн талархахаа илэрхийлсэн. Үүнийг хэлсэн учир нь Монголчууд биднийг ойлгодог гэдгийг ахин дахин дурдсан.” байдаг.
АНУ болон Хойд солонгосын уулзалтыг Монголд хийх талаар “8 сарын 11-ний өдөр хойд солонгосоос Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны консул Чой нисэх лүү явж байх замдаа ноён Кимд энэхүү 2 улсын хэлэлцүүлгийг Монгол улсад хийх нь зүйтэй гэж хэлсэн бөгөөд ноён Ким ямарваа нэгэн хариу өгөөгүй болно. Мөн дээр нь нөхөр Чой Ж.Сүхээд хэлэхдээ бүсийн хамгаалалтын механизмын зохион байгуулалтын талаарх уулзалтыг монголчууд олон улсын тавцанд гаргах нь зүйтэй гэж тэмдэглэсэн байна.” хэмээн өгүүлсэн мэдээлэл гарч багагүй асуудал үүсгэж байлаа.
Тэгэхээр одоогийн нөхцөл байдлыг харахад Солонгосын хойгийн нөхцөл байдал хурц байгаа. Сүүлийн мэдээллүүдийг харахад Их наймын Гадаад харилцааны сайд нарын уулзалтаар Солонгосын хойгийн асуудлыг хэлэлцэн, хэрэв Хойд Солонгос дахиад цөмийн туршилт хийх юм бол эргүүлэн шийдвэртэй арга хэмжээ авна гэж байна. Тэгэхээр энэ нь умардууд гал гаргавал эргүүлээд галыг галаар хариулах юм биш байгаа гэсэн сэрэмжийг дагуулж байна. Ингээд аваад үзэхээр асуудал ээдрээтэй байгаа бөгөөд яг энэ үед манай нөхдүүд Хойдынхонтой уулзаж байгаа нь анхаарал хандуулахаас өөр аргагүй асуудал юм.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 7 )
hervee 2 solongosiig mongold uultsuulval elbegdorjiin ner delhiin tvvhend buchegdeh baihaa mash zov yum daa mongolchuud delhiid uls toriin ondor nertei boloh baihaa zov l yum ban shvv dee ah dvv eej aav vr hvvhedvvdiig ni niilvvleh ni zov shvv dee 2 german 2 betnam za tegeed delhiid ene kominizamiin zovlond nervegdsen solongosiig avreh vils bidnii oroltsoo chuhal baihaa
zoboo zob?? manaih ene talaar idebhtei bh heregtei?? manaid 2 solongosiin uulzalt bolbol sain bnaa??
182.160.29.35 -д Тархины ямар ч багтаамж алга чамд. Тэгээд бас хоёр монголыг доромжилж байгаа нь өөрийгөө ямар өчүүхэн болохыг харуулж байгаа юм
NYGEL SHINGESEN DEEDSYYD GAI L AVCHRAAD BHIIN
ta 2 shig ot xorxoinuud ene asuudaliig oilgoh tarxinii tenxee baixgui