АТГ-аас УИХ-ын гишүүн БШУ-ны сайд асан Ё.Отгонбаяр болон ТЕГ-ын дарга Ч.Гансүх нарыг Хятадын “ZTE” компанитай холбоотой байсан талаар шалгаж байгаа гэх мэдээллийг өгсөн. Тус компанийг АНУ болон нэлээд хэдэн улс орнууд харилцаа холбооны техникээрээ дамжуулан тагнаж чагнасан гэж шүүхдэлцэж байсан юм. Манай улсын харилцаа холбооны сүлжээг бүхэлд нь урд хөршийн томоохон компани эзэгнэх тендерийг өвөртлөхөд сайд асан маань багагүй дэмжлэг үзүүлж байсан бололтой. ZTE компанид санхүү, татварын шалгалтыг Ч.Гансүх гардан хийж байжээ. Өөрийн хүү болоод аав Чинбат нарын, мөн өөрийн дансаар нийт 20 гаруй тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн, хадгаламж байршуулсан энэ байдлын цаана ганц ZTE ч биш өөр компаниуд ч байх магадлалтай юм байна. Ямартай ч Авлигатай тэмцэх газар энэ асуудлыг үргэлжлүүлэн шалгаж байгаа гэнэ. Тэдний мэдээлж байгаагаар татварын олон тэрбум төгрөгийг нуун дарагдуулсан Ч.Гансүх мөн энэ хэрэгт холбоотой болж таарч байгаа гэнэ. Татвартай холбоотой асуудлаар түүнд шалгалт хийж, мөрдөн байцаалт явуулах үеэр түүний гурван данстай болох нь тогтоогджээ. Энэ гурван дансанд нь 20 орчим тэрбум төгрөг эргэлдсэн байсныг илрүүлээд байна.

Сэтгэгдэл ( 2 )
ШШШ... МЭДЭЭГҮЙ БАЙСАН ЮМ УУ ??? ЭСВЭЛ МАН ТӨР БАРЬЖ БАЙСАН ҮЕД НУУГДААД ИЛРЭЭГҮЙ ЮМ БОЛОВ УУ ???
EE ENE TORD ERNO TAGNUUL BISH HVN BAN UU BVGED AVILGAL HEEL HAHUUL SADAR SAMUUNMURUITAI TOGLOOM LUIVAR CHID BOLDOG HEREGCHVVLDEG ULS YUM BIZ DEE SHOROND NASAAR NI HORIH HATUU HUULI GARGAA TEGVEL TOR TSEVER BOLNO SHVV ELBEGDORJOO