Дэлхийн компьютерийн борлуулалт энэ оны эхний улиралд 14 хувиар буурчээ. Үүнийг таблет болон ухаалаг утасны хэрэглээ өргөжсөнтэй холбоотой гэж үзэж байна. Microsoft компанийн Windows программын хамгийн сүүлийн үеийн хувилбар нь энэ салбарыг сэргээж чадаагүй, түүнчлэн зах зээлийн таагүй байдлын улмаас албан газрууд компьютерээ шинэчлэх чадваргүй болсон нь ч нөлөөлсөн, Windows-8 гараад компьютерийн зах зээлд түлхэц өгч чадаагүй төдийгүй, харин ч энэ салбарыг уналтад оруулсан гэж болно” гэж “IDC”-гээс дүгнэжээ. Мөн суурин компьютерийн оронд зөөврийн болон бусад техник төхөөрөмжүүд бий болсны нотолгоо энэ гэж зарим шинжээч үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )