Шинэчлэлийн Засгийн газрын иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах “1111 төв”-д энэ сарын 04-11-ний хооронд нийт 1715 иргэдийн санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл иржээ. Эдгээр дунд Ерөнхий сайдтай биечлэн уулзах хүсэлт 120 гаруй байсан аж. Иргэд голдуу эрүүл мэнд, хөдөлмөр халамж үйлчилгээ, боловсрол болон нийслэл хоттой холбоотой асуудлаар хандсан байна.
Хөдөө орон нутагт ажиллаж байгаа багийн эмч нар айлуудаараа аядаггүй, зарим хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх төлбөрт нь эм тариа, шинжилгээний мөнгө нь орохгүй, мөнгө нэмж авч байна. Их, дээд сургуулийн зарим оюутан 70 мянган төгрөгийн тэтгэлгээ авагүй байгаа тухай мөн хүний хөгжлийн сангийн мөнгөө авч амжаагүй болон амьжиргааны түвшнээс доогуур орлоготой зарим иргэд хүнсний талонд хамрагдаж чадахгүй байна гэжээ.
Эдгээр асуултаас чухалжлан хариулахад хүнсний талоны асуудлаар судалгаанд хамрагдсан хүмүүст олгож байгаа бөгөөд одоогоор нэмж хамрагдах өрхийн судалгаа явуулах эсэх нь шийдэгдээгүй байгаа аж.
Иргэдээс ирүүлсэн энэ мэт маш олон санал, хүсэлт, гомдлыг холбогдох хүмүүст явуулан хариу өгч байна гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )
nulhi yum bn lee mon ub1200 n ch gesen yalgaagyi tsagiin garz yyniigee erenhii said medehgyi baigaa baih aa