Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэн хавсаргатай байна.
2013 оны 04 дүгээр сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Хүрэн Бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө Хангай Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хөвсгөлийн өмнөд, Архангай, Өвөрхангайн нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи хойноос зарим газраар секундэд шөнөдөө түр зуур 16-18 метр, өдөртөө 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө секундэд 12-14 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос зарим газраар секундэд шөнөдөө түр зуур 16-18 метр, өдөртөө 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Өмнөговийн нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө 8-10 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.
2013 оны 4 дүгээр сарын 14-нөөс 4 дүгээр сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
14-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 15,16-нд зарим газраар, 17-нд баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 14,15-нд зарим газраар секундэд 12-14 метр, 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс, Тэрэлж, Онон, Халх голын саваар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )