Шинэ агаарын хөлөгт зориулж “МИАТ”-ын ахмадууд мөнгө хандивлажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 13

2010 онд Америк улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-нд шинэ боинг 767-300 ER, 737-800 3 ширхэг агаарын хөлгүүдийг худалдан авах тухай гэрээг үзэглэсэн байдаг. Тэгвэл тус агаарын хөлгүүдийн эхнийх нь буюу Боинг 767-300 ER агаарын хөлөг хэдийнэ бэлэн болсон бөгөөд туршилтын нислэгээр стандарт шаардлагын бүх зүйл нь хангагдсан гэж үзжээ. Тиймээс манай улсад ирэх сарын сүүлээр оруулж ирэхэд бэлэн болсон ч дээрхи агаарын хөлгүүдийн санхүүжилтийн асуудал одоогоор шийдэгдээгүй байгаа аж.

Тус компанийн ахмад настнууд өөрсдийн тэтгэвэрээс нийт 2.900.000 төгрөгийг шинээр худалдан авах агаарын хөлгүүдийн санхүүжилтэд зориулж хандивласан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд хандан Чингис бондын хөрөнгөөр “МИАТ”-д шинэ онгоц худалдан авч өгнө гэдэгт бат итгэж байгаагаа илэрхийлсэн байна.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top