“Circus Mongolia Khadgaa” компанийн захирал Ч.Хатанбаатар гэхээр л хүмүүс андахгүй мэднэ. Акробат, алиалагчийн мэргэжлээр сурч төгссөн энэ эрхэм циркийн манежтэй ажил амьдралаа холбоод багагүй хугацааг үдсэн билээ. Өдгөө өөрийн гэсэн компани байгуулан, авьяаслаг циркчдээ гадаад дотоодод явуулах болсон тэрбээр хүүхдүүдээ ч гэсэн энэ урлагт уруу татсан гэнэ. Том хүү нь акробатчин болсон бол, дунд охин нь Тайванийн циркт уран нугараач хийдэг аж. Мань эр ийнхүү гэр бүлийнхнээ хүртэл циркийн манежнаас “зүүгээд” авсандаа ихэд сэтгэл хангалуун явдаг ч бага хүүхдээ арай өөр чиглэлээр сургах бодолтой юм байх. “Би яахав ээ, циркээрээ явж байгаад л дуусна. Бүх хүүхдээ урлагт урвуулах сонирхол алга. Цаашдын замаа өөрсдөө л мэдэг” хэмээн ярьсан алиалагч маань өмнө нь “Цэцэг ичээм хөөрхөн” гэх нийтийн дуу хүртэл дуулаад авсан адтай эр. Түүний урын санд цомог гаргах хэмжээний дуунууд байгаа хэдий ч мэргэжлийн дуучдаас ичээд энэ талаар боддоггүй гэсэн.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 0 )