Мисс Б.Гантогоо багадаа Анхилуун нэртэй байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 13

Дэлхийн миссийн тэмцээнд оролцож, эх орныхоо нэрийг гаргаж явсан мисс, загвар өмсөгч Б.Гантогоо багадаа Анхилуун хэмээх өөр нэртэй байсан гэнэ. Өвчин хууч ороож, нэлээд зовоосон бяцхан охиноо эцэг эх нь ламд үзүүлэхээр шийдсэн аж. Мөнөөх лам охины дээрээс тогоо хөмрүүлэн тавьж дом хийгээд Анхилуун гэх чамин нэрийг нь Гантогоо болгож өөрчилсөн нь энэ. Харин мисс бүсгүй энэхүү нэрэндээ тун ч хайртай юм байх. “Энгийн атлаа их утга учир агуулсан нэр” хэмээн өнөөг хүртэл бэлэгшээж явдаг хэдий ч энэхүү сонин түүхийнхээ талаар хэн хүнд яриад байдаггүй аж.

Японы их сургуулийг онгоцны үйлчлэгч болон банк санхүүгийн чиглэлээр суралцаж төгссөн мисс бүсгүй нэг хэсэг аялал жуулчлалын компани байгуулан ажиллахын сацуу миссүүдийг ахлан олон улсын тэмцээнд оролцож, “Miss Mongolia” ассоциацийн ажилд хувь нэмрээ оруулж явсан. Анхны амьдрал нь бүтэлгүйтсэн ч төд удалгүй шинэ хайртай учирсан мисс бүсгүй өдгөө нялх хүүхдээ асраад гэртээ сууж буй.  

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top