С.Сарантуяа: Театр хаана байдгийг мэдэхгүй залуусаас ичдэг

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 13

Драмын мэргэжлийн жүжигчдийн төвийн тэргүүн, Ардын жүжигчин С.Сарантуяа уран бүтээлийнхээ зэрэгцээ урлагийн сургуульд багшилдаг нэгэн. “Багаасаа урлагт элэгтэй, энэ салбарыг сонирхож судалдаг байсан” хэмээн ярих дуртай тэрбээр жүжигчин болох хүсэлтэй охид залуусыг хараад урам нь хугардаг гэнэ.

УДЭТ хаана байдгийг мэдэхгүй, уран зохиолын ном уншаагүй мөртлөө “Мундаг жүжигчин болно” хэмээн цээжээ дэлдсэн сөөсгөр жаалуудын дунд бичиг үсэгт бүрэн тайлагдаагүй нөхөд ч мэр сэр таардаг аж. Тиймээс гавьяат маань элсэлтийн шалгалтынхаа хажуугаар багахан хэмжээний хичээл зааж, “од” болохоос илүү урлагийн ертөнц, уран бүтээлчдийн талаар жаахан ч гэсэн мэдлэг олж авах талаар зөвлөдөг болжээ.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
teatr muu bnaa l gesen ug(122.201.18.167) 2025 оны 03 сарын 13

Dotor ni yu ch baihgui uzeh yumgui teatriin haana baigaag ni humuus medej yahiin? ted chini yamar hayag bairlaliin lavlah hiih gej baigaa bish dee

1  |  0
Top