Н.Соёлмаа: Амьдрал ярих дургүй ээ, бөөн философи

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 13

Дизайнер Н.Соёлмаа үзэл бодлоо хэнээс эмээлгүй хэлчихдэг шударга нь дэндсэн эмэгтэй гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч хөлсөө дуслуулан байж урласан загварын бүтээлийг нь хөсөр чулуудсан моделиудад алганы амт үзүүлж явсан “боевик” эмэгтэй гэгддэг. Тэрбээр  нэг хэсэг “Амьдралын амт” хэмээх нэвтрүүлгийг бэлтгэдэг байсан ч уйдаж орхисон ажээ. Цаг ямагт амьдралын тухай ярьсаар байгаад залхсан гэх түүнд “Амьдрал гэдэг бөөн философи, ярихаас ч дургүй хүрмээр айхтар хүнд сэдэв” гэсэн.

Ялангуяа улс төр, нийгмийн талаар асуувал чихээ дараад зугтаж ч мэдэх нь. “Зүгээр л өөрт ногдсон ажлаа аятайхан шиг хийгээд бусдад гай болохгүй, бас дутахааргүй амьдарвал болоо” гэж үздэг Н.Соёлмаа улстөрчдийг ч хурц үгээрээ хатгаад авна лээ. “Учир зүггүй амьдрал яриад “чухал” царайлах дургүй. Сонгууль дөхөөд ирэхээр ам л нээвэл “Амьдрал” гэж хашгирдаг хуурамч дүр эсгэгчид олширсон учраас зурагт үзэхээр уур хүрдэг” гэж үүнийгээ тайлбарлажээ.  

Р.Есүй 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hen(203.91.112.12) 2025 оны 03 сарын 13

duduuleg n dendsen hooson tolgout doo hel yriani dolobsrolgui bas

1  |  0
nina(108.207.4.166) 2025 оны 03 сарын 13

Ene uneheer bodi emegteinshuu hun er ni uuriinheeree baih l saihan doooooo”....

1  |  0
Top