“Нюанс”-чууд аргагүй л “Агаа” нар болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 13

Дуурийн театраар овоглож буй эл залуус хамтлагаа байгуулаад арав гаруй жилийн нүүрийг үзэж. Уран бүтээлээ тасралтгүй хийж, тайлан тоглолтуудаар үзэгч сонсогчдоо мялаасаар ирсэн тус хамтлагт Н.Дүйнхоржав нэмэгдэж орсноос өөр ямар ч зүйл нь өөрчлөгдөөгүй. Харин арав гаруй жилийн өмнө авахуулсан энэхүү зураг нь өдгөө түүх болон үлджээ. Урлагийн ертөнцөд хэдийнэ орон зайгаа эзэлсэн “Нюанс”-чууд одоо харин аргагүй л “Агаа” нар болсон аж.

Тиймдээ ч, театрынхаа дүү нарт туршлагаа хуваалцан, хэрэгтэй зөвлөгөөгөөр урам хайрлаж явах болсныг нь харсан хүмүүс “Анх гарч ирж байснаа бодвол их өөр болж. Чадалтай хоолойтой, сайхан залууст одоо хийж бүтээх ажил олон байгаа биз” хэмээн шивэр авир хийлцсэн сурагтай. Сар шинийн баярт зориулсан нэвтрүүлэгт оролцож, үндэсний хувцсаар гоёсон тэдэнд зохихгүй хувцас гэж алга аа.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
od(182.160.59.221) 2025 оны 03 сарын 13

SAIN URAN BVTEELCH ZALUUCHUUD SHU.AMJILT HCSIE.

1  |  0
Top