Галын аюулгүй байдал хангаагүй баар, цэнгээний газрууд хаагдлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 13

Монгол улсын Шадар сайд Д.Тэрбишдагва ОБЕГ-т хүн олноор цуглардаг үзвэр, үйлчилгээ, худалдаа, баар цэнгээний газруудад галын аюулгүй байдал хангасан эсэх шалгалт явуулах тушаал гаргасан билээ. Тэрээр шалгалтаар галын аюулгүй байдал хангаагүй 20 гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоожээ. “Метрополис”, “Эргэн дурсахуй”, “Улаанбаатар палас”-ын үзвэрийн танхим, нүхэн гарц доторх “Валют арилжааны цэг”, “Тумбааш” худалдааны төв, “Барс Импекс” ХХК-ийн “Барс-1 худалдааны төв”, Сохо ХХК-ийн “Гүүрэн байгууламж үйлчилгээний төв”, “Дурсамж” караоке баар, “Амрита” диско баар, “Соёмбо” кино театр, Баянзүрх худалдааны төв, “Сандэй” плаза худалдааны төвийн зүүн жигүүрийн хэсэг, “Мишээл экспо” ХХК-ийн үзэсгэлэнгийн танхимыг хаасан байна.

Учир нь эдгээр газруудад сүүлийн 4-5 жил дараалан галын аюулгүй байдлыг хангах шаардлага хүргүүлсэн ч шаардлагыг хүлээн аваагүй бөгөөд галын аюулгүй байдлыг хангаагүй улмаас хаажээ. Харин тус газруудын үйл ажиллагааг зогсоосноор 1700 гаруй иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа юм.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.18.199) 2025 оны 03 сарын 13

Mash zuv

1  |  0
Top