Уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Олон улсын боловсрол”-ын үзэсгэлэн яармаг өнөөдөр “Чингис хаан” зочид буудалд эхэллээ. Энэ жил 14 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа үзэсгэлэн яармаг хоёр өдөр үргэлжлэх бөгөөд дэлхийн шилдэг 500 гаруй их сургуулиудын жагсаалтанд багтдаг Австрали, Англи, Америк, Канад, Сингапур улсууд дахь 50 орчим их сургуулийн монгол дахь зөвлөл, албан ёсны түншүүд оролцох юм.
Яармагийн зорилго нь Монголын оюутан залуучуудын боловсролыг дээшлүүлэх, тэднийг эх оронч ухамсарт иргэд болон төлөвших мөн дэлхийн боловсролоос эзэмших, мэргэжил дээшлүүлэхэд оршиж байна. Мөн боловсролын үзэсгэлэнгийн онцлог нь элсэн суралцахыг хүсч буй иргэн бүрт ямар ч дундын зуучлалгүйгээр суралцахыг хүссэн сургуультайгаа холбогдож, чанартай боловсролыг хамгийн хямд зардлаар олж авах боломжийг олгох аж.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 1 )
Он