Скарлетт Иоханссон : “Би дэлхийн хамгийн тачаангуй, халуухан эмэгтэй байхыг хүсэхгүй байна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 14

Өнгөрсөн жил Холливудын “Алдарын танхим”-д багтан нэр,мөрөө мөнхлөөд амжсан үзэсгэлэнт жүжигчин Скарлетт Иоханссон уран бүтээлийн гараагаа “Хойд зүг” киногоор эхэлж, “Сувдан ээмэгтэй бүсгүй”, “Асрагчийн өдрийн тэмдэглэл”, “БаатАрууд” зэрэг олон шилдэг дэлгэцийн бүтээлийн гол болон туслах дүр бүтээж, 2003 онд найруулагч София Кополагийн “Lost in translation“ киногоор Английн “BAFTA” кино наадмын шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчнээр тодорсон юм. 

Скарлетт Иоханссоныг эрчүүдийн “Maxim” сэтгүүл энэ цаг үеийн хамгийн тачаангуй 100 эмэгтэйн жагсаалтанд нэг бус удаа нэрлээд  байгаа билээ.

 Мөн тэрээр  “Playboy” сэтгүүлийн хамгийн халуухан эмэгтэйгээр тодорсноор, кино урлагийн секс билэг тэмдэг хэмээх алдар хүртэх болсон юм. 

Гэвч жүжигчин бүсгүйд энэ “өргөмжлөл”  таалагдаагүй ажээ. Тэрээр Италийн нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би дэлхийн хамгийн тачаангуй, халуухан эмэгтэй байхыг хүсэхгүй байна. 

Надад жүжигчин гэдэг нэр алдар минь байхад хангалттай. Дэлхийд хаа сайгүй бахдам сайхан бүсгүйчүүд өчнөөн олон байгаа. Тэд жүжигчин биш учраас олны нүдэнд байнга өртдөг хэдэн эмэгтэйчүүдэд л хамгийн хамгийн гэсэн элдэв цол гуншин өгч байгаа нь буруу юм” хэмээн дүргүйцлээ илэрхийлсэн байдаг.

Тэгсэн ч Скарлетт олны анхаарлын төвд ямагт байж бүтэлтэй бүтэлгүй дурлалын түүх,болзсон болзоогүй эрчүүдийн тухай ярианы “мэргэн бай”болсоор байдаг.

Холливудын хамгийн тачаангуй эмэгтэйчүүдийн тоонд тогтмол ”нэр нь зүүлттэй” Скарлетт Иоханссон саяхан өөрийнх нь нүцгэн хоёр гэрэл  зургийг онлайнд тавьсан байхыг олж мэджээ.

 Мэдээж  энэ гэрэл  зургийг жүжигчин бүсгүйг “патийар” татуулж байхад нь дэргэд нь зогсож байгаагүй ч  Скарлеттийн “маш нууцын” зэрэглэлтэй хувийн архивт”онц бүрэн эрхтэй” нэвтрэх нөлөө бүхий этгээд олонд дэлгэсэн нь цагдаагийханд байтугай  энгийн  бидэнд тодорхой билээ.

Нэг зураг нь жүжигчний цээжин хэсгийг гаргасан байх бөгөөд нөгөөх нь түүний биеийн араас нь “пооз”-той зураг байжээ.

“Хуурай өвсөнд тавьсан спийчк” шиг энэ зургууд хормын төдий веб сайтуудаар тарж  дорхноо түмэн коментээр дүүрч мянган ”лайк”  авч чаджээ.

 Скарлетт Иоханссоны”онц ноцтой ”гэгдэх гэрэл зургийг хувийн архиваас нь хакердан авсан энэ мэт хэрэг өмнө нь жүжигчин Жессика Альба, Ванесса Хадгенс нарт мөн тохиолдож байсан юм..

 Иоханссон  хэдийгээр уг хэргийн гэм буруутанг тогтоолгохоор Холбооны мөрдөх товчоонд хандсан ч  зургийг гаргасан сайт, оршин буй газруудын нэрийг дурьдаагүй билээ.

Дурлалын баялаг намтартай Холливудын үзэсгэлэнт бүсгүй жүжигчин  “ээлжит “найз залуу Нэйт Нэйлороосоо салсан тухай “Us Weekly” мэдээлжээ.

Нэг жилийн өмнөөс болзож эхэлсэн тэд ийнхүү хоёр тийш болж, тус тусынхаа “мөрийг хөөх”-өөр болжээ. Гэрэл зурагчид Скарлетт, Нэйт нарыг хамгийн сүүлд өнгөрсөн зун Парисаар хамтдаа зугаалж явахад  нь таарсан байдаг.Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тэдний салах болсон шалтгааныг рок хөгжимчин Жэйред Летотой холбоотой гэж үзжээ.

Учир нь өнгөрсөн сард Скарлетт,”эртний сайн анд” Лето нар хамтдаа зугаалж байсан нь багагүй шуугианыг тарьсан. Хэдийгээр Скарлеттын хэвлэлийн төлөөлөгч энэ бүгдийг няцааж байгаа ч   тэдний дотно харьцаа аль 2004 оноос эхэлсэн гэж мэдээлэлийн хэрэгслээр  шуугисаар байна.

М.Мишээл

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ухаантай үг байна(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

Wow Манай одонцоруудаа дээр дургүйцлээ илэрхийлсэн мөрүүдийг цээжилж авцгаа Мэддэгээ мэддэг хүнийг ухаантай хүн гэдэг юм

1  |  0
Top