Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр хур тундас орж, ихэнх нутгаар салхи шуургатай хүйтэн байна.
2013 оны 04 дүгээр сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тундас орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүрэн Бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүнээс баруун тийш эргэж 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын саваар 4-9 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч бүх нутгаар 3-8 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Онон, Улз, Халх голын саваар 8-13 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө сэрүүсч Дундговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшиж, бага зэргийн хур тундас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, шөнөдөө секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч 3-5 градус дулаан байна.
2013 оны 4 дүгээр сарын 16-наас 4 дүгээр сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
16-нд баруун болон төвийн нутгаар, 17-нд зарим газраар, 18-нд баруун зүгийн нутгаар, 19-нд төвийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс, Тэрэлж, Онон, Халх голын саваар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 19-нд ихэнх нутгаар дулаарна.

Сэтгэгдэл ( 0 )