”Араг яс”-нд их хэмжээний хөрөнгө гаргахаар болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 15

Палеонтологи, археологийн музейн концепци, үзмэрийн дэглэлт, музейн барилгуудын зураг төсөв боловсруулахад гадаад, дотоодын мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах асуудлыг төслийн нэгжээр дамжуулан хэрэгжүүлэх, шаардлагатай эхний ээлжийн төсвийг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын багцын Түүх, дурсгал, соёлын өвийг дэмжих, сэргээн засварлах хөрөнгө оруулалтын зардлаас гаргахаар боллоо.

Цаашид төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай тусламж, хөнгөлөлттэй зээл зэрэг санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэн төслийн нэгжтэй гэрээ байгуулан үйл ажиллагааг нь мэргэжил, арга зүйн удирдамжаар хангаж, хяналт тавьж ажиллахыг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлд зөвшөөрчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үлэг гүрвэл(202.179.10.14) 2025 оны 03 сарын 13

энэ одоо хэдэн ясаар тоглохоо болиосой

1  |  0
Top