Ижий амьтай эрдэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 15

Ингэж л нэрлэмээр санагдлаа. Ижий амьтай хүн энэ ертөнцөд үгүй ч биз. Хоёрхон жилийн өмнө хонгор үрээ эвийлэн суусан ижий одоо алга. Гэвч ижийнхээ шүтээн дууг энгэртээ бүүвэйлэх үр адил сэтгэлээсээ амилуулсан дуучин бол П.Жимсээ. Ижийгээ энэрч хайрласан сэтгэлийн илэрхийлэл болсон “Таван эрдэнэ” дуу түүний сэтгэлээс урссан аялгуу болж чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Ижий нь амьд сэрүүн ахуйдаа охиндоо хандан анхны цомог болон анхны тоглолтоо “Таван эрдэнэ” хэмээн нэрлээрэй хэмээн захьсан гэх. Учир нь “Таван эрдэнэ” дуу малчин хэмээх ховорхон хувь заяаны эзэн болж,  шинэ төлийн дуу, нар сарны мандах шингэхийн сайхныг биеэр мэдэрсэн ижийнх нь шүтээн дуу байж. Тиймдээ ч малч ижийн эрдэнэ болсон охин нь “Таван эрдэнэ” дууг сэргээн дуулж малчин түмний шүтээн болж чадсан учраас эл дуундаа хүндэтгэлтэй хандаж тавдугаар сарын нэгний өдөр болох анхныхаа тоглолтыг “Таван эрдэнэ” хэмээн нэрлэжээ.

 “Монгол бөхийн өргөө”-нд эгшиглэх “Таван эрдэнэ” тоглолт нь 19.20 гэх ихэд “учиртай” цагт эхлэх юм гэсэн. Гэхдээ эл цагийн учрыг эгшиглэнт тоглолтонд  очсон хойноо мэдээрэй.

Ж.Нар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top