Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 15

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр дуусах ажээ. Энэ жилийн хувьд 42 мянга орчим хүүхэд ЭЕШ-д бүртгүүлнэ гэсэн урьдчилсан тооцоог Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан бөгөөд бүртгэл өнгөрсөн баасан гарагийн байдлаар 98 хувьд хүрчээ.
Эцсийн байдлаар бүртгэлийн ажил өнөөдөр дуусч байгаа тул бүртгүүлж амжаагүй сурагчдыг оройн 18.00 цагаас өмнө амжиж бүртгүүлэхийг Боловсролын үнэлгээний төвийн ажилтнууд сануулж байна.

Дашрамд  дурьдахад, Боловсролын үнэлгээний төв уртасгасан цагаар ажиллах байгаа бөгөөд бүртгүүлэх явцад хувийн мэдээллээ дутуу, буруу  оруулснаас засуулах шаардлага гарсан болон хичээл нэмж бүртгүүлэхийг хүссэн шалгуулагчдын хүсэлтийг  ирэх сарын 1-нийг  хүртэл хүлээн авах юм гэнэ.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top