1996 оноос эхлэн дэлхий даяар нэрд гарч, охид залуусын шүтээн болж чадсан алдарт “Backstreet boys” хамтлагийнхан өөрсдийн албан ёсны цахим хуудас болох www.backstreetboys.com сайтад Монголд ирэх тухайгаа мэдээлжээ. Хамтлагийн 20 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд ирэх сарын 20-ноос эхлэн Холливудад тоглолт хийж улмаар Азийн орнуудаар аялахаар төлөвлөсөн юм. Тэгвэл алдарт “Backstreet boys” хамтлагийн Монгол дахь тоглолтыг “Хүмүүн Фильм” уран бүтээлийн нэгдэл “Эвэнто” ХХК, Монголын залуучуудын холбооноос хамтран зохион байгуулахаар болж байна.

Сонирхуулахад, энэхүү алдарт хамтлаг дэлхий даяар 130 сая хувь цомгийг борлуулсан амжилтаараа бүх цаг үеийн түүхэнд хамтлагуудын хувьд шилдэг амжилтыг тогтоосон байдаг. Мөн анхны долоон цомог нь бүгд “Billboard”-ын 200 жагсаалтын эхний 10-т багтсан нь Английн алдарт «Шадей» хамтлагаас хойшхи анхны тохиолдол болсон ажээ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 1 )
Goe um aa vzmeer bn shan duunuudtai