Д.Батхуяг нарын гэм бурууг дахин тогтооно

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 15

Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Ганц худаг буюу Цагдан хорих 461 дүгээр ангид болох товтой байгаа. Анхан шатны шүүх бүрэлдхүүн гурван өдөр хэлэлцсэний эцэст Д.Батхуягт 6 жилийн ял оноосон бол бусад гурван эрхэмд мөн 5-6 жилийн ял оноосон билээ.

 Д.Батхуягийн тухайд “Саусгоби сэндс” компанийн эзэмшиж байсан хайгуулын таван лицензийг сунгах эрх нь цуцлагдах хууль зүйн үндэстэй байхад дөрвийг нь цуцлалгүйгээр эрхийг нь сэргээж, тус компанид буцаан олгосон хэрэгт буруутгагдаж байгаа талаар мэдээлэл байсан. Мөн нэг лицензийг нь уг компаниас авч, найзынхаа компанийн нэр дээр шилжүүлсэн хэрэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон талаар ч мэдээлж байсан.

 Харин анхан шатны шүүх хуралдаанаар Д.Батхуяг “Саусгоби Сэндс” компанийн хайгуулын болон  ашиглалтын таван лицензийн дөрвийнх нь эрхийг хууль бусаар сэргээсэн нь тогтоогдсон байдаг. Мөн  АМГ-ын Геологи, Уул, уурхайн кадастрын дарга Т.Даваацогтоор шийдвэр гаргуулан, н.Жаргалсайханы Зэлэм компанид хууль зөрчин шилжүүлсэн зэрэг гэм буруу нь тус тус  тогтоогдсон. Гэхдээ Д.Батхуяг нар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hulgaiiich(124.158.124.137) 2025 оны 03 сарын 13

ene hulgaichiin yaliig nemeed ogooch ee

1  |  0
Top