Хүн буудаж, банк дээрэмдсэн этгээдийг шүүнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 15

Налайх дахь “Хаан” банкны захирал Н.Туяагаас өнгөрсөн оны нэгдүгээр сард мөнгө нэхэн  нөхрийг нь буудаж, тус банкинд үйлчлүүлж байсан иргэнийг гэмтээсэн А.Бат-Ялалтыг өнөөдөр шүүх ажээ. Тэрбээр банкин дахь гэмт халдлагынхаа дараа таксины жолоочид буу тулгаж сүрдүүлсэн хэрэг үйлдсэн бөгөөд А.Бат-Ялалтад хоёр шатны шүүхээс цаазын ял оноосон ч Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс түүнд оноосон цаазын ялыг дахин хэлэлцүүлэх шаардлагатай хэмээн Налайх дүүргийн шүүх рүү буцаасан билээ.

Тиймээс өнөөдөр болох шүүх хуралд өмгөөлөгчөөр Б.Болортуяа, Ч.Эрдэнэ-Очир, М.Хувцагаан, илтгэгч шүүгчээр Х.Эрдэнэсувд, улсын яллагчаар С.Хишигжаргал нар оролцох юм байна. Гэмт этгээдийг Эрүүгийн  хуулийн Эрүүгийн хуулийн 91.2.7, 91.2.10, 91.2.12, 91.2.13, 91.2.16, 91.2.17, 112.2.5, 112.2.6-д зааснаар тус тус буруутгажээ.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top