Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдөр энэ сарын 20-нд тохионо. Түүний төрсөн өдрийг гэр бүл, найз нөхөд, хамтран зүтгэгчид нь болон “Зориг” сангийнхан уламжлал болгон тэмдэглэж, хөшөө дурсгалд нь хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Тэгвэл энэ удаад хөшөөг нь засварлаж, тодорхой хэмжээнд өөрчлөлт хийхээр болсон байна.
“Тамхины хяналтын тухай” хууль батлагдсаны дараахан С.Зориг агсны хөшөөний гарт байсан тамхийг хэн нэгэн хугалаад авчихсан удаатай. Уг хөшөөг Ардчилсан намын байрны жижүүр харж ханддаг ч түүний гарт байсан зэс тамхийг хэн, ямар учраас авав гэдэг нь тодорхойгүй хэвээр байгаа юм байна. Ийнхүү тамхиа “алдсан” эрхэм удирдагчийн хөшөөг эргэн засварлах явцад эл асуудлыг хуучин хэвэнд нь оруулах эсэх талаар “Зориг” сангийнхан ярилцаж байгаа ажээ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 1 )
he he olon niitiin gazar tamhi tatah horiotoi shu dee... MONOS-iin erguu gar medmeer um daa... horiotoi l bol hushoo ch gsn huulia bieluuleh ni zob shd ee... Yalanguya ardchilsan niigem undeslegch