Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын туслах ажилтан 30 гаруй насны бүсгүй амиа алдсан талаар орон нутгийн эх сурвалжийн мэдээлэл дээр үндэслэн мэдээлсэн билээ. Тэгвэл бүсгүй энэ сарын 8-ны өдөр ажлаа тараад гэртээ ирээгүй бөгөөд сураг тасраад 2-3 хоносон юм байна. Түүнийг ажил болон гэртээ ирэхгүй байсан учраас аргаа барсан ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад хандсанаар эрлийн баг гарч хайж эхэлсэн аж.
Улмаар эрлийн багийнхан Сэлэнгэ аймгийн төвөөс жаахан алслагдмал зайд байдаг Хороолол гэх нэртэй гэр хороолол хүртэлх зам дагуу голын эрэг орчимоос эмэгтэйн цогцсыг олсон байна. Талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийхэд гадны нөлөөгүй гэх эхний дүгнэлт гарсан гэх мэдээлэл байна. Харин УЕПГ-ын эх сурвалжаас тодруулахад “Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтсээс талийгаачийн амиа алдсан шалтгааныг нарийвчлан тогтоож байгаа учраас хэргийг шалгаж дуустал мэдээлэл өгөх боломжгүй. УЕПГ-т хэргийн дүгнэлт л ирсэн байна” гэсэн хариултыг өглөө. Тэгэхээр талийгаач бүсгүйн үхэлд гадны нөлөө байхгүй гэсэн дүгнэлтийг шууд өгөхөд эртдэх аж.

Сэтгэгдэл ( 1 )
haramsaltai bna.