МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэл орон нутгийн сонгуулийн үеэр Орхон аймагт нэр дэвшсэн н.Улаанхүүг хүний аминд хүрсэн хэмээн өөрийнхөө Цаг.мн сайтад гүтгэлэгийг шинжтэй мэдээлэл тараасан нь урт хэл хүзүү орооно гэгч болж өдгөө шүүхэд очоод байгаа.
Б.Цогтгэрэлийг өнгөрсөн нэгдүгээр сарын 9-нд саатуулан шалгасан ч УИХ-ын гишүүн Д.Арвин батлан даалтад гаргаж авсан. Түүний шүүх хурал энэ сарын 2-нд болох байсан ч нэхэмжлэгч хуралд ирээгүй гэх шалтгаанаар хойшлуулсан бөгөөд өнөөдөр болгон хойшлуулсан байна. Тодруулбал, МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлийг 13.30 цагт Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүх юм байна.

Сэтгэгдэл ( 2 )
teneg patsaan tv iin hotlogch baisan mon biz dee]
худалаа хүн гүтгэсэн бол хариуцлагаа хүлээх нь зөв тэглээ сэтгүүлчдийг дарамталлаа гэж ярих хэрэггүй ээ өөрөө зөв бодитой мэдээлэл ярьж сур