Чапи: Би аав болоогүй, суух бүсгүй ч алга

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 15

Бусдыг элэглэн дуурайж чамлахааргүй амжилт олсон жүжигчин Чапи гэр бүлийн амьдрал зохиох асуудалд нэлээд анхаардаг. Гэвч түүний сэтгэлийг татаж, өрх гэрийг нь аваад явчих бүсгүй өнөөг хэр нь олдохгүй байгаа гэж тайлбарладаг. Учир нь, хөрөнгө чинээ юмуу нэр алдартай хүнийг хүсэмжилсэн хүүхнүүд хэтэрхий олширсон болохоор тэр гэнэ.

Харин нэгэн удаа тэрбээр Сүхбаатарын талбай дээр найзынхаа хүүхдийг салхилуулж явсан биш баахан хардлаганд өртсөн. Гэвч бушуухан шиг залруулга хийж “Би аав болоогүй ээ, суух бүсгүй ч алга” хэмээн гомдоллосон мань эр энэхүү мэдээллээс болоод өөрт нь сэтгэл алдарч явсан бүсгүйчүүд цааш харах вий гэж болгоомжилж байгаагаа ч нуугаагүй. Нэг хэсэг бор дарсанд толгойгоо мэдүүлж явсан жүжигчин эр амьдралаа өөд татах цаг ирснийг ухаарч, урлагийн томчуудтай тааралдах бүртээ “Дүү нь одоо тэр нэг зүйлээс хол байгаа шүү” гэж тайлбарладаг болжээ.  

С.Цахиур

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ganaa(202.179.11.62) 2025 оны 03 сарын 13

mongolchuudaa biye biyendee bitegii ataarhaj bldaa 2 say garanhan bj chapi hugshuun amidaral urgelj shuluun yavdaggui ymaa hu aldaj onohiig aliig ter geh ve amjilt husye hu

1  |  0
boojig(124.158.65.57) 2025 оны 03 сарын 13

gar hangalga

1  |  0
usa(67.184.222.94) 2025 оны 03 сарын 13

ene butehgui haraa muutai huuhnuud l suuj magadgui dee.eleglegc gej dee zailuul.

1  |  0
saraa(122.201.18.210) 2025 оны 03 сарын 13

zass iim arhichintai suusnaas gantsaara yawsan deer

1  |  0
chapi(122.201.18.17) 2025 оны 03 сарын 13

halhiin hyyhnyydiig hashraaj l yavna.

1  |  0
Яшка(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

Тэгээд физиологийнхоо асуудлаа яаж шийдэж байнадаа хөгшөөн

1  |  0
хаха(202.9.47.130) 2025 оны 03 сарын 13

архичин хүнтэй хэн суухавдээ.ямар ч ирээдүйгүй.

1  |  0
Top