Улсад 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй 5 хүнийг баривчиллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 15

ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл нарын нэр бүхий таван хүнийг улсад 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн Цагдаагийн Газар болон  Улсын Мөрдөн Байцаах Газраас баривчилсан талаар мэдээлэл бий. Тэднийг  албан тушаалын давуу байдлаа ашиглан яамнаас зарласан тендерүүдийн ялагчийг шалгаруулж байсан, төсвийн хөрөнгө зориулалт бусаар зарцуулсан, хувьдаа завшсан гэхчлэн үндэслэлүүдээр буруутгаж байгаа аж. Хэдийгээр албаны эх сурвалжууд бүрэн тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа ч, хэргийн шалгалт эхлээд байгаа энэ үед Н.Түмэндэмбэрэлийн гэрт нэгжлэг хийхэд их хэмжээний мөнгө илэрсэн гэх мэдээлэл байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нар(182.160.32.65) 2025 оны 03 сарын 13

энэ эмя-г бүтцээр нь өөрчлөх хэрэгтэй. эмнэлэгүүд нь дампуурчихсан. эмч нар мэдлэггүй тэгээд дээр нь дугаар авч үзүүл гээд бүтэхээ байсан. эм -төвүүдүүдийг хувьчлах хэрэгтэй.

1  |  0
би(202.126.91.63) 2025 оны 03 сарын 13

эрүүл мэндийн яаманд одоо ч гэсэн******хутгаж амьдардаг төрийн албан хаагч нар зөндөө байгаа болно. сайд дэд сайд төрийн нарийн нарыг хооронд нь хэрэлдүүлдэг бүлэг сайн санаатай төрийн албан хаагч нар байгаа билээ. түүнээс гадна өөртөө орон тоо бэлдээд ажлаа хийхгүй гадаадад байгаа эрхэм гээд сонин бүтэцтэй яам нэг байгаа даа

1  |  0
Top