Н.Түмэндэмбэрэлийг өнгөрсөн баасан гаригийн орой баривчилж хорьжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 15

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийг өнгөрсөн баасан гаригийн орой Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд баривчилж хорьсон байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлтэй хамт ЭМЯ-ны Оношлогоо, эмчилгээний технологийн хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, тус хэлтсийн мэргэжилтэн н.Отгонжаргал нарыг хамт баривчилжээ.

Д.Гончигсүрэнг нь Эмнэлгийн тусламж, бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байгаад 2012 оноос Оношлогоо, эмчилгээний технологийн хэлтсийн даргаар томилогдсон байна.

Цагдаагийнхан дээрх эрхмүүдийг төсвийн хөрөнгийг үргүй зарсан, хувьдаа завшсан мөн тендерийг будилаантуулсан гэх үндэслэлээр ийн шалгаж эхэлж буй бөгөөд одоогоор тэд улсад 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь ил болоод байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
кк(202.179.11.94) 2025 оны 03 сарын 13

наад****************аа алаач ээ!!

1  |  0
Top