Дэлхийн загварын ертөнцийн томоохон брэнд “Chanel” –ийг үндэслэгч хатагтай Коко Шанелийн тухай киног нэрт дизайнер Карл Лагерфельд гардан найруулахаар ажилдаа шамдан оржээ.
Алдарт “Chanel” брэндийн 100 жилийн ойн хүрээнд хийгдэж буй кинонд Кокогийн дүрд Холливудын нэрт жүжигчин Кейра Найтли тоглох юм.
Сонирхуулан хэлэхэд Кейра Найтли хөгжимчин Жеймс Райтон нарын хуримын даашинзыг нэрт дизайнер Карл Лагерфельд урласан байдаг.
Киноны гол баатар асрамжийн газар өсөн торнисон ирээдүйн гоо сайхны ертөнцийн байлдан дагуулагч Габриель Бонёр Шанель “Хэрвээ та далавчгүй төрсөн бол ургахад нь бүү саад хийгээрэй” гэдэг үгийг байнга давтан хэлж янжуурын цэнхэр утаа суунаглуулж суудаг нэгэн байжээ.
М.Мишээл

Сэтгэгдэл ( 0 )