Их аварга 2000 ам.доллар Хаагийд хандивлажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 15

Нойр булчирхайн хорт хавдраар өвчлөн, рок попын найз нөхдийнхөө хүчинд эмчилгээ хийлгэх болсон “Ice Top” хамтлагийн дуучин Хаагий буюу Хатанбаатарт олон хүн тусламжийн гараа сунгаж байна. Тэдний нэг нь их аварга Д.Дагвадорж бөгөөд өөрийн твиттер хуудсанд сэтгэлийн үгээ дайж, Хаагийд туслахаар шийджээ. Тэрбээр өвчтэй залуугийн эмчилгээнд 2000 ам.доллар хандивласан бөгөөд Япон явах визний асуудал болон батлан даалтын бүх арга хэмжээг зохицуулсан гэнэ.

Үүгээр ч зогсохгүй, дуучин залуутай хамт авахуулсан зургаа тавьж хүмүүнлэгийн үйлст элэг нэгтнүүдээ уриалжээ. Түүний сэтгэлийн дэм олон хүнийг баярлуулсан ч нөгөөтэйгүүр, олны танил бус боловч хүнд өвчинд нэрвэгдсэн хүүхэд залууст энэ мэт тусалж байгаасай гэсэн хүсэлтийг ч хүмүүс илэрхийлсэн аж.

 С.Цахиур

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tamiriin dotnii...(202.70.46.200) 2025 оны 03 сарын 13

Tamiriig zodoj gariin chileegee gargadag bolson zaluu sandal evdej bgad savhan modoor ni dald gazar ni huren ereen boltol ni nuddeg yum daa itgeh araggui unen...

1  |  0
Dawaa(126.205.134.72) 2025 оны 03 сарын 13

Sain uils delgreh boltguai . Dagwa ch joohon Olin tanil huniig Minii Nz l geed bdiin bnlee !! Tanil Nz gdg chin oor shdee dorjoo kkkk

1  |  0
bat(112.72.12.14) 2025 оны 03 сарын 13

sain bn.olon hund tuslara

1  |  0
Top