Ард иргэдийнхээ амгалан тайван амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй хүмүүс бол цагдаагийн алба хаагчид гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Өдөр шөнө, халуун хүйтнийг үл ажран албан үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчдын ар гэрийн амьдралыг түүний хань ижил, үр хүүхэд нь үүрч явдаг. Тэгвэл төр түмнийхээ төлөө зүтгэж, амгалан тайван байдлыг сахин биелүүлэхэд хүчин зүтгэж буй цагдаагийн албан хаагчдын ар гэрийхэнд нь сэтгэлийн дэм хайрлах зорилгоор Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс нэгэн ажил зохион байгуулжээ.
Тухайлбал, цагдаагийн 1-р хэлтэстэйгээ хамтран “Урам зоригоор ажлын бүтээмжийг дэмжих аян”-ы хүрээнд ажлын үр дүн болоод бусдын хүндэтгэлийг хүлээсэн албан хаагчдынхаа ар гэрийхэнд нь гэнэтийн бэлэг барьсан байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар хувийн амьдрал болоод албан ажилдаа хандах хандлагад эерэгээр нөлөөлөхийн зэрэгцээ аав ээж, хань ижил, үр хүүхдэд нь тэднээрээ бахархах сэтгэлийг төрүүлэх сайн талтай гэж үзэж буй юм.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 0 )